Шинэ мэдээ

ДОХ-ын нийт бүртгэгдсэн тохиолдлын 81 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна12 сар 11. 20:09   |   0Маргааш 256 бөхийн барилдаан болно12 сар 8. 16:13   |   0200 гаруй сая төгрөгийн хахууль авч байгаад АТГ-ынханд үйлдэл дээрээ баригджээ12 сар 8. 16:13   |   1Жолооч та зөрчлийн оноогоо шалгасан уу12 сар 8. 16:11   |   1Тоочин бүсгүй12 сар 8. 16:04   |   0Улсын хэмжээний мал тооллогын ажил эхэллээ12 сар 8. 12:07   |   0”Монголросцветмет”-ийн захирал До.Ганболдыг АТГ-аас саатуулжээ12 сар 8. 11:59   |   0УИХ-ын гишүүний асуулгын хариуг сонсоно12 сар 8. 11:57   |   0Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнийг баталжээ12 сар 8. 10:06   |   0АТГ-ыг Г.Баасан удирдаж болохгүй олон шалтгаан бийШинэ Засгийн газрын халаа сэлгээ үргэлжилсээр. Ялангуяа хууль хүчний байгууллагуудыг орвонгоор нь сольж байх шиг. ЦЕГ, ТЕГ-ын дарга нарыг сольж, зарим газар, хэлтсийнх нь удирдлагыг ч халж сэлгэж байгаа аж. Бусад газрын тухайд халаа сэлгээнд өртөх нь ч цаг хугацааны л асуудал болж байна. Тухайлбал одоогоор АТГ-ын дарга, хурандаа Х.Энхжаргалыг арайхан явуулчихаагүй байна. Гэвч түүний ажлыг авах хүмүүсийн тухай яриа хэдийнэ гарчихсан. Нэн түрүүнд хурандаа Х.Энхжаргалыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь Б.Билэгтийг зүтгүүлэх гэж байгаа гэж аравдугаар сард л улстөрийн хүрээнд шуугиад эхэлчихсэн билээ. Гэхдээ өнөөг хүртэл энэ халаа сэлгээний тухай элдэв хов жив гарахгүй байсанд АТГ-ыг оролдохооргүйгээр тохироог хийсэн бололтой гэж олон нийт үзэж байсан юм. Тэгтэл үгүй ажээ. Юу гэвээс, МАН-ын дарга сонгогдохтой зэрэгцэн АТГ-ыг одоо тус газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийг даргалж байгаа Г.Баасанг удирдана гэсэн яриа гарч эхэллээ. Хэдийгээр хааны алба халаатай, эзний алба ээлжтэй ч тухайн хүний онцлог, туршлага, эзэмшсэн мэргэжил, өөр олон зүйлээс шалтгаалж зохих албанд томилох учиртай. Энд нэг л зүйл ойлгомжтой байна. АТГ-ын дарга, хурандаа Х.Энхжаргал ажлаа сайн хийж буй, эсэхээсээ үл хамааран ажлаа өгөх нь тодорхой болж байгаа ажээ. Уг нь энэ газар авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын гэмт хэргийг илрүүлэх зорилгоор гүйцэтгэх ажил, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, энэ хуульд заасан этгээдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгах чиг үүрэг бүхий хараат бус, бие даасан, төрийн тусгай байгууллага мөн. Мөн АТГ нь нэгдмэл удирдлагатай, бие даасан байх бөгөөд үйл ажиллагаандаа хууль дээдлэх, хараат бус, ил тод байх, нууцыг чанд сахих зарчмыг баримтална. Тус газрын албан үүргийн чиг баримтлалад “Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих, Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг хэрэгжүүлэх, Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгоно” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, АТГ эрх баригч нам хүчин, эсвэл төрийн дээд албан тушаалтнуудын зүгээс өөрсдөд нь улайран зүтгэсэн хэн нэгнийг эрхлүүлэн, шагнахаар илгээдэг газруудын нэг биш. Учир нь АТГ өөрөө хууль хэрэгжүүлэхээс гадна хэрэгжилтийг нь хянах маш онцгой, халдашгүй статус бүхий газар гэж ойлгож болно. Г.Баасан хатагтайн тухайд хуульчийн мэргэжлийг хожим эзэмшсэн ч өнгөрсөн богино хугацаанд өөрийн ур чадварыг илэрхийлж чадсан нэгэн. Тэрбээр төрийн албаны хажуугаар олон нийтийн эрх ашгийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэдэг нь ч үнэн. Хүчин буурай ахмадуудын өмнөөс хүчтэй тулж, тэмцсээр энэ өндөрлөгт хүрсэн түүнийг Монгол Улсын нөлөө бүхий хатагтай нарын нэг ч гэдэг. Гэхдээ дээр дурдсанчлан АТГ нь маш их нууц, мэдээлллийн сан агуулдаг, үүнийг олон нийтэд тэр бүр дэлгэх боломжгүй, ялангуяа улстөрчдөд бүр ч мэдэгдэж болохгүй. Учир нь эдгээр баримт бүр төрийн нууцыг агуулахын зэрэгцээ хүний нэр хүнд, цаашилбал амь насанд ч хүрэх магадлал өндөртэй тул өнгөрсөн хугацаанд Монголын урдаа барьдаг хурандаа, генералууд энэ газрын даргын албыг хашиж ирсэн. Гэхдээ бүгд ажлаа тайван хийсэн нь үгүй. АТГ-ын даргын албыг хашиж байгаад амиа алдсан тохиолдол ч байгаа. Тиймээс энэ ажилд Г.Баасан хатагтай тохирохгүй. Харин түүнд одоогийн алба болох Олон нийтийн зөвлөлийн дарга хамгийн тохиромжтой гэдэгтэй маргах хүн байхгүй биз ээ. Тиймдээ ч түүнийг энэ ажилд томилогдсоныг олон нийт талархан хүлээн авсан. Гэхдээ Г.Баасанг энэ албанд зүтгүүлнэ гэсэн нь санамсаргүй хэрэг биш. Учир юу гэвэл, 2016 оны долоодугаар сарын 8-нд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санал болгосноор Х.Энхжаргалыг АТГ-ын даргаар томилсон. Харин түүнээс өмнө мань хүнийг энэ албанд томилох, эсэх талаар маргаан гарч байх үед тухайн үед УИХ-ын дарга байсан /энэ асуудал АН-ын засгийн үед яригдаж эхэлсэн/ З.Энхболд хамгийн ихээр эсэргүүцэж, өөрийн хүнийг санал болгож байсан гэдэг. Тэгэхээр Ерөнхийлөгч Х.Баттулгын Тамгын газрын даргаар ажиллаж, бүх ажлыг нь өмнөөс нь хийх боломж гарсан болохоор Х.Энхжаргалын ажлыг авах нь цаг хугацааны л асуудал болсон. Гэвч АТГ-ын даргыг халж, оронд нь өөрийн хүнээ томиллоо, томиллоо гэхэд арай ч ийм найзан дундын найраа байж болохгүй албан тушаал гэдгийг мэдэх буй биз ээ. Эх сурвалж:12 сар 8. 10:05   |   3Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди тамгаа аваад зугтсан уу12 сар 8. 10:04   |   0Ерөнхийлөгчийн хоригийг дэмжсэнгүй12 сар 8. 10:03   |   0Хөвсгөлийн алтыг ухуулах шийдвэрийн ард УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан байгаа юу12 сар 8. 9:49   |   0У.Хүрэлсүхийн халаасны хүн буюу шинэхэн дарга Х.Хэрлэн гэж хэн бэ12 сар 8. 9:48   |   5Дарга, албан тушаалтнуудын “шахаа” -ны бизнес ил болов уу12 сар 8. 9:46   |   0П.Нямлхагва:Бид Монгол хүүхэлдэйгээр дамжуулж дэлхийд Монголыг таниулах том зорилготой12 сар 6. 14:54   |   0Сэлэнгэ аймгийн ХАБЭА-н зөвлөлийн гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа12 сар 4. 12:31   |   0Уртын дуу шигээ Дагиймаа12 сар 4. 12:21   |   0Хамгийн худалч засаг дарга төрийн банкны гэгддэг Д.Батсайхан12 сар 4. 10:33   |   1Тэнхлүүн яваа Тээвэр ложистикийнхон11 сар 28. 15:48   |   1Тэлмэний ДЦС-ын төсөлд SINOSURE корпораци зээлийн баталгаа гаргав11 сар 27. 12:27   |   1Чанарын өдөрлөг зохион байгуулагдаж байна11 сар 24. 14:27   |   0Алдах эрхгүй хүн11 сар 22. 17:00   |   0 КриптоҮндэстэн анхдугаар чуулга уулзалт болно11 сар 20. 14:27   |   0Тайваньд хулгай хийсэн залуу ял сонсов11 сар 20. 12:12   |   1Харүмафүжигийн асуудлаар Японы хэвлэлүүд хоёр хуваагджээ11 сар 20. 12:06   |   2”Монгол бахархал”-т өдөрт зориулсан барилдаанд гарьд Н.Ганбаатар түрүүлжээ11 сар 20. 12:05   |   0Ослын улмаас 3 хүн гэмтэж бэртжээ11 сар 20. 12:04   |   0Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой дуудлага ихэсчээ11 сар 20. 12:03   |   0Галын шалтгаан нөхцлийг тогтоохоор ажиллаж байна11 сар 20. 12:00   |   0

Unicef: Асран хамгаалагчгүй хүүхдүүд дүрвэх тохиолдол эрс өсч байна

/5-р сарын 19/  -  15 цаг 03 минут

Өнгөрсөн онд өмнөх жилүүдтэй харьцуулахад илүү олон хүүхэд асран халамжлагчгүйгээр ганцаараа дүрвэж, цагаачилсан байна гэж НҮБ мэдэгдлээ.

НҮБ-ын Хүүхдийн сан буюу ЮНИСЕФ-ээс өчигдөр гаргасан судалгааны тайланд дурдсанаар, 2015-2016 онд 300 мянга гаруй хүүхэд асран хамгаалагчгүйгээр 80 орчим улсын хилийг давжээ. Энэ нь 2010-2011 оныхтой харьцуулахад тав дахин өссөн тоо юм.

Сири, Өмнөд Судан зэрэг улсад болж буй зэвсэгт мөргөлдөөн, дайн байлдаан болон ядуурал, Латин Америкийн мансууруулах бодистой холбоотой гэмт хэргээс дайжсан хүүхдүүд ажил хийж, сургуульд сурахын тулд олноороо дүрвэж байна гэж ЮНИСЕФ мэдэгдлээ.

Хүүхдүүдийн ихэнх нь хүний наймаачдаас хамааралтай байдаг учир хүчирхийлэл болон мөлжлөгт өртөж байна. 

Уг тайланд нэгэн жишээг дурджээ. 17 настай нигери охин Итали руу явах зардлын мөнгөө олохын тулд биеэ үнэлэхээс өөр аргагүйд хүрчээ.

“Их-7” бүлгийн Дээд хэмжээний уулзалт энэ сарын сүүлчээр Италид болох гэж байгаатай холбогдуулан ЮНИСЕФ дээрх судалгааны тайланг нийтэлсэн байна.

Хүүхдүүдийг дүрвэж дайжихаас өөр аргагүйд хүргэж буй асуудлуудыг шийдвэрлэхийн тулд дорвитой арга хэмжээ авахыг ЮНИСЕФ олон улсын хамтын нийгэмлэгт уриаллаа.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН
© 2015-2017 он. MONGOLIINMEDEE.MN