АТГ-ыг Г.Баасан удирдаж болохгүй олон шалтгаан бийШинэ Засгийн газрын халаа сэлгээ үргэлжилсээр. Ялангуяа хууль хүчний байгууллагуудыг орвонгоор нь сольж байх шиг. ЦЕГ, ТЕГ-ын дарга нарыг сольж, зарим газар, хэлтсийнх нь удирдлагыг ч халж сэлгэж байгаа аж. Бусад газрын тухайд халаа сэлгээнд өртөх нь ч цаг хугацааны л асуудал болж байна. Тухайлбал одоогоор АТГ-ын дарга, хурандаа Х.Энхжаргалыг арайхан явуулчихаагүй байна. Гэвч түүний ажлыг авах хүмүүсийн тухай яриа хэдийнэ гарчихсан. Нэн түрүүнд хурандаа Х.Энхжаргалыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь Б.Билэгтийг зүтгүүлэх гэж байгаа гэж аравдугаар сард л улстөрийн хүрээнд шуугиад эхэлчихсэн билээ. Гэхдээ өнөөг хүртэл энэ халаа сэлгээний тухай элдэв хов жив гарахгүй байсанд АТГ-ыг оролдохооргүйгээр тохироог хийсэн бололтой гэж олон нийт үзэж байсан юм. Тэгтэл үгүй ажээ. Юу гэвээс, МАН-ын дарга сонгогдохтой зэрэгцэн АТГ-ыг одоо тус газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийг даргалж байгаа Г.Баасанг удирдана гэсэн яриа гарч эхэллээ. Хэдийгээр хааны алба халаатай, эзний алба ээлжтэй ч тухайн хүний онцлог, туршлага, эзэмшсэн мэргэжил, өөр олон зүйлээс шалтгаалж зохих албанд томилох учиртай. Энд нэг л зүйл ойлгомжтой байна. АТГ-ын дарга, хурандаа Х.Энхжаргал ажлаа сайн хийж буй, эсэхээсээ үл хамааран ажлаа өгөх нь тодорхой болж байгаа ажээ. Уг нь энэ газар авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын гэмт хэргийг илрүүлэх зорилгоор гүйцэтгэх ажил, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, энэ хуульд заасан этгээдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгах чиг үүрэг бүхий хараат бус, бие даасан, төрийн тусгай байгууллага мөн. Мөн АТГ нь нэгдмэл удирдлагатай, бие даасан байх бөгөөд үйл ажиллагаандаа хууль дээдлэх, хараат бус, ил тод байх, нууцыг чанд сахих зарчмыг баримтална. Тус газрын албан үүргийн чиг баримтлалад “Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих, Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг хэрэгжүүлэх, Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгоно” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, АТГ эрх баригч нам хүчин, эсвэл төрийн дээд албан тушаалтнуудын зүгээс өөрсдөд нь улайран зүтгэсэн хэн нэгнийг эрхлүүлэн, шагнахаар илгээдэг газруудын нэг биш. Учир нь АТГ өөрөө хууль хэрэгжүүлэхээс гадна хэрэгжилтийг нь хянах маш онцгой, халдашгүй статус бүхий газар гэж ойлгож болно. Г.Баасан хатагтайн тухайд хуульчийн мэргэжлийг хожим эзэмшсэн ч өнгөрсөн богино хугацаанд өөрийн ур чадварыг илэрхийлж чадсан нэгэн. Тэрбээр төрийн албаны хажуугаар олон нийтийн эрх ашгийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэдэг нь ч үнэн. Хүчин буурай ахмадуудын өмнөөс хүчтэй тулж, тэмцсээр энэ өндөрлөгт хүрсэн түүнийг Монгол Улсын нөлөө бүхий хатагтай нарын нэг ч гэдэг. Гэхдээ дээр дурдсанчлан АТГ нь маш их нууц, мэдээлллийн сан агуулдаг, үүнийг олон нийтэд тэр бүр дэлгэх боломжгүй, ялангуяа улстөрчдөд бүр ч мэдэгдэж болохгүй. Учир нь эдгээр баримт бүр төрийн нууцыг агуулахын зэрэгцээ хүний нэр хүнд, цаашилбал амь насанд ч хүрэх магадлал өндөртэй тул өнгөрсөн хугацаанд Монголын урдаа барьдаг хурандаа, генералууд энэ газрын даргын албыг хашиж ирсэн. Гэхдээ бүгд ажлаа тайван хийсэн нь үгүй. АТГ-ын даргын албыг хашиж байгаад амиа алдсан тохиолдол ч байгаа. Тиймээс энэ ажилд Г.Баасан хатагтай тохирохгүй. Харин түүнд одоогийн алба болох Олон нийтийн зөвлөлийн дарга хамгийн тохиромжтой гэдэгтэй маргах хүн байхгүй биз ээ. Тиймдээ ч түүнийг энэ ажилд томилогдсоныг олон нийт талархан хүлээн авсан. Гэхдээ Г.Баасанг энэ албанд зүтгүүлнэ гэсэн нь санамсаргүй хэрэг биш. Учир юу гэвэл, 2016 оны долоодугаар сарын 8-нд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санал болгосноор Х.Энхжаргалыг АТГ-ын даргаар томилсон. Харин түүнээс өмнө мань хүнийг энэ албанд томилох, эсэх талаар маргаан гарч байх үед тухайн үед УИХ-ын дарга байсан /энэ асуудал АН-ын засгийн үед яригдаж эхэлсэн/ З.Энхболд хамгийн ихээр эсэргүүцэж, өөрийн хүнийг санал болгож байсан гэдэг. Тэгэхээр Ерөнхийлөгч Х.Баттулгын Тамгын газрын даргаар ажиллаж, бүх ажлыг нь өмнөөс нь хийх боломж гарсан болохоор Х.Энхжаргалын ажлыг авах нь цаг хугацааны л асуудал болсон. Гэвч АТГ-ын даргыг халж, оронд нь өөрийн хүнээ томиллоо, томиллоо гэхэд арай ч ийм найзан дундын найраа байж болохгүй албан тушаал гэдгийг мэдэх буй биз ээ. Эх сурвалж:

МОНГОЛД ӨНӨӨДӨР

Хүүхэлдэйн театрынхан “ГАЙХАМШИГТ ХАЙРЦАГ” гала тоглолт хийнэ12 сар 14. 15:03

Монгол Улсын Улсын хүүхэлдэйн театрын уран бүтээлчид 70 жилийнхээ ойн баяраар “Гайхамшигт хайрцаг” гала тоглолтоор бэлэг барихаар зэхжээ. Энэ талаар тус хүүхэлдэйн театрын уран бүтээлчид өнөөдөр мэдээлэл хийлээ.  Улсын хүүхэлдэйн театрын захирал П.Нямлхагва “Хүүхэд багачууддаа зориулж 70 жилийн туршид хүүхэлдэйн театрт тоглосон шилдэг үзүүлбэрээс бүтсэн “Гайхамшигт хайрцаг” гала тоглолтыг хүргэхээр зорьж байна

Б.Мөнх-Эрдэнэ: “Дэлхийн ур чадвар тэмцээн миний амьдралыг өөрчилсөн”12 сар 14. 10:12

“Солонгос хоолны газруудад босго тавих ресторан” гэсэн гарчигтай нийтлэлийг “Нийслэл guide” сэтгүүлээс олж уншсан нь энэхүү ярилцлагын угтал боллоо. Үнэгүй тараагддаг тэрхүү сэтгүүлийн нийтлэлийг сонирхож уншсан биш эндээс хоёр зүйлийг олж мэдлээ

Жолооч та зөрчлийн оноогоо шалгасан уу12 сар 8. 16:11

Хууль зүйн сайдын 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн А/187 дугаар тушаалаар батлагдсан “Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам”-ыг тээврийн хэрэгслийн жолоочид замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль, дүрэм, журам, стандартыг мөрдүүлэх, тэдний сахилга, хариуцлагыг сайжруулах, гаргасан зөрчилд оноо тооцох, зөрчил гаргаагүй тохиолдолд урамшуулах асуудлыг зохицуулахад баримталж байна.   2017 оны эхний 11 сарын байдлаар улсын хэмжээнд нийт 191435 жолоочийн зөрчлийн оноо хасагдаж, 1220 жолоочийн зөрчлийн оноо дуусч эрх түдгэлзэн 857 жолооч заавар журмын дагуу эрхээ сэргээлгэсэн байна.    Замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой хууль, тогтоомж, дүрэм, журам, стандарт зөрчсөн үйлдэлд холбогдох хуулийн дагуу торгох шийтгэл оногдуулж, зөрчлийн оноог дараах зөрчлүүдэд хасч тооцсон байна.    “Жолоочийн оноо тооцох журам”-ын 3.1-д зааснаар “Зөрчлийн бүртгэлийн оноо хасагдсанаас хойш 1 жилийн хугацаанд дахин замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчөөгүй жолоочийн хамгийн сүүлд хасагдсан оноог сэргээнэ” гэж заасны дагуу 51290 жолоочийн онооны урамшуулал олгогдсон байна.   Мөн алдсан оноогоо тухайн үедээ Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл, хяналтын төвд хандаж, сургалтад хамрагдан цахимаар жолооны шалгалт өгч нөхөн авах боломжтой

Тоочин бүсгүй12 сар 8. 16:04

Намуухан дуутай, нүдэнд дулаан төрхтэй эмэгтэй дөлгөөхөн инээмсэглэж, асуултад минь жинтэй хариулна. Түүний өгүүлсэн бүхэн яагаад ч юм ухаарал шингэсэн мэт санагдаж билээ

Улсын хэмжээний мал тооллогын ажил эхэллээ12 сар 8. 12:07

Жил бүрийн 12 дугаар сарын 7-17-ны өдрүүдэд мал тооллогын ажлыг эхлүүлж, өмчийн бүх хэвшлийн мал, тэжээвэр амьтдыг бүрэн хамруулан, улсын  хэмжээгээр газар дээр нэг бүрчлэн тоолдог. Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа малтай бүх өрх, аж ахуйн нэгж, байгууллагууд тооллогод  хамрагдана. Мал, тэжээвэр амьтдын тооллогын бэлтгэл, зохион байгуулалт нь Үндэсний статистикийн хороо, аймаг, нийслэл, дүүргийн статистикийн  хэлтэс, газар, сум, дүүргийн  Засаг даргын тамгын газар, баг, хорооны засаг дарга гэсэн дарааллаар  хийгддэг. Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллогыг явуулахдаа дараах зарчмыг баримтална. Үүнд: Тооллогыг явуулахдаа мал, амьтдыг нэг бүрчлэн нүдээр үзэж, биечлэн тоолж бүртгэнэ. Өрх, аж ахуйн нэгж, байгууллагын малыг нэг бүрчлэн, нүд үзэн тоолж,  дараа нь маягтыг өгөгдсөн дарааллаар, өрхийн тэргүүлэгч болон  аж ахуйн нэгж, байгууллагын захирал, дарга эсвэл тухайн өрх, аж ахуйн нэгж, байгууллагад хамааралтай аль нэг гишүүнээс асууж нөхнө. Өрх, аж ахуйн нэгж, байгууллагын малыг байгаа газарт нь тоолж, тухайн оршин сууж байгаа сум, дүүргийн малын данс бүртгэлд оруулна


БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН
© 2015-2017 он. MONGOLIINMEDEE.MN